ХҮҮХДИЙГ ХЭЗЭЭ ХӨТӨВЧИНД СУУЛГАЖ СУРГАХ ВЭ?

2020-12-20 22:31
ХҮҮХДИЙГ ХЭЗЭЭ ХӨТӨВЧИНД СУУЛГАЖ СУРГАХ ВЭ?

Хүүхэд хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн гадаад орчинтой өөрийн насны онцлог, бие физиологийн чадамжаараа тогтмол суралцаж, хөгжиж байдаг учир хүүхдийг бага балчир насанд нь сайтар хөгжүүлж, биеэ даах чадварт суралцуулан, хувь хүний болоод гэр бүлийн хүмүүжил, төлөвшилт, оюун ухаан, бие физиологийн чадамжийг нь олгох нь чухал байдаг.

Энэ удаа бид бага насны хүүхэд биеэ даан хөтөвчинд сууж сурахтай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэе. Хүүхдийг хөтөвчинд суулгаж сургахдаа дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. Үүнд:

ХӨТӨВЧИНД СУУЖ ЭХЛЭХ БОЛСНЫ ДОХИО

Охин хүүхэд 1.5-2.5 насандаа, хөвгүүд 2.2-3.0 настайдаа бие засахаа үг үйлдлээрээ илэрхийлж чаддаг. Мөн илүү эрт ч хөтөвчинд суулгаж сургасан эцэг эхчүүд олон байдаг. Харин үүнээс өмнө нярай үедээ бие засах хэрэгцээгээ уйлж илэрхийлдэг байна.

Хүүхдийн бие физиологийн хувьд сууж сурсан, хөлд орох, явж эхлэх оролдлого хийж эхэлсэн үед хөтөвчинд суулгаж сургах нь хүүхдэд аюулгүй гэж үздэг үүнээс гадна дараах шинж тэмдгүүд илэрсэн үед та хүүхдээ хөтөвчинд суух цаг болсныг мэдэж болно.

  • Сайн явж, алхдаг болох
  • Аав ээж, ах эгчээ дуурайж үйлдэл хийх дуртай байх
  • Өөрийнхөө эд зүйлсийг байранд нь хураах, тоглох
  • Өөрийн хэрэгцээгээ ямар нэгэн байдлаар илэрхийлж эхлэх
  • Өмдөө шувталж, татах оролдлогыг төвөггүй хийж эхлэх
  • Шээх, баахаа ямар нэг байдлаар илэрхийлэх
  • Бие засах зай багадаа 1 цаг түүнээс илүү болох

Гэх мэт дээрх шинж тэмдгүүд илэрч эхэлсэн үед та хүүхдээ хөтөвчинд суулгаж сургах цаг ирснийг мэднэ.

ХӨТӨВЧИНД СУУЛГАЖ ЭХЛЭХЭД ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУ ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Юуны өмнө өөрийн гэсэн хөтөвч авч өгөөрэй: Өөрийнх нь өмч гэдгийг мэдрүүлэх зорилгоор өөрийнх нь дуртай өнгийн, суухдаа тухтай байх үүднээс хүүхдийн насны онцлогт тохирсон, биеэнд нь эвтэйхэн, биеийнх нь хөгжилд ямар нэгэн сөрөг нөлөөгүй хөтөвч авч өгөх хэрэгтэй.

Өдрийн 2-3 цагийг хөтөвчинд сууж бие засах дасгал хийхэд зориулаарай: Ингэхдээ хүүхдээ хоол, цайгаа идсэнийх нь дараа биеэ засах эсэхийг нь асууж 15-20 минутын зайтайгаар бие засаж дуусах хүртэл хүүхдээ хөтөвчинд суулгаж дасгал хийлгүүлнэ. Энэ дасгал нь эхний  2-3 өдөр үргэлжилнэ.

Хүүхдэдээ живх хэрэглүүлэхээ зогсоох:  Живх хэрэглэж дассан хүүхэд хөтөвчинд сууж суртал тодорхой хугацааг зарцуулдаг, тиймээс хүүхдийг унтахаас бусад цагт аль болох живх хэрэглүүлэлгүйгээр бааж, шээх цагийг нь тодорхойлж хөтөвчийг ил харагдах газарт байрлуулан хүүхэдтэй ойр байлгах хэрэгтэй, мөн гадуур гарахдаа ч аваад явах боломжтой.

Шагнаж урамшуул: Хүн шинэ зүйл сурахад тодорхой цаг хугацаа, шалгуур хэрэгтэй байдаг шиг хүүхэд хөтөвчин дээр сууж сурах нь хүүхдэд маш их мэдэхгүй зүйлстэй тулгарч алдаа гаргах ч тохиолдлуудыг гаргана. Тиймээс хүүхдээ өмдөндөө бааж, шээхэд нь загнаж, шоолж, шүүмжлэхгүй байхад анхаарч, хөтөвчиндөө бааж шээхэд нь урамшуулж, магтах байгаарай.  

Битгий яаруул: Хөтөвчинд бие засаж сурах нь зөвхөн эцэг эхийн хичээл зүтгэл, хүмүүжүүлэх аргаас шалтгаалахгүй, хүүхэд өөрөө сурах дуртай байх, айдасгүй байх, бие засахаа хянаж чадаж байгаа үгүйгээс хамгийн их хамаардаг. 3-4 настай бүр үүнээс ч том болсон хүүхдүүд санамсаргүй байдлаар, давсгаа барьж тэвчих гүйгээс өмдөндөө шээх, баах тохиолдол бишгүй л гардаг. Тиймээс хүүхдээ бүү яаруул.

Ариун цэвэр сахиул: Хүүхдээ бие засаж дууссаных нь дараа гарт нь ойролцоо газар хүүхдийн нойтон салфетка, нойл-н цаас бэлэн байлгах хэрэгтэй, ингэж өөрөөр нь арчуулж, угаалгаж дасгах нь том болсон ч ариун цэвэр сахиж сурах, хэвшил болоход чухал нөлөөтэй. Мэдээж хүүхэд өөрөө гүйцэд угааж, арчиж чадахгүй ч гэсэн өөрөөр нь бэлэг эрхтнийг нь цэвэрлүүлж араас нь эцэг эх өөрсдөө гүйцэд угааж өгч болно.

Ингээд дээрх зүйлсийг анхаарч хүүхдээ өөрөө хөтөвчиндөө сууж сурах хүртэл нь туслаарай. Үүнийх нь дараа насных нь онцлог, биеийн хөгжлөөс нь мөн хамаарч суултуур дээр суулгаж сургахад анхаарна, орон байрны энгийн суултуур нь хүүхдэд тохиромжгүй, суухад эвгүй, хүйтэн, тухгүй байдаг тул хүүхдийн зориулалтын суултуур авч бага багаар суулгаж сургадаг.

Та бүхэн манай онлайн дэлгүүрийн оруулж ирдэг A-Guard брэндийн хоёр үйлдэлт хөтөвчийг дараах холбоосоор орж сонирхох боломжтой: https://idelguur.mn/products/5707/22017 

 

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл