💙ЗӨВЛӨМЖ: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАР ЦАЙНД ОРУУЛАХДАА ЮУНД АНХААРАХ ВЭ?💙

2023-02-25 07:48
💙ЗӨВЛӨМЖ: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАР ЦАЙНД ОРУУЛАХДАА ЮУНД АНХААРАХ ВЭ?💙

Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдүүдээ бүх улиралд хар цай оруулж элдэв өвчлөлөөс сэргийлж ирсэн уламжлалтай. Тэгвэл хар цай ямар ач тустай болохыг товчхон хүргэе.

Хар цайнд хүүхдийг оруулах нь дараах ач тустай.

Хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмждэг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулбал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цайг энгийн үеийнхтэй адил чанана. Чанасан цайгаа хэсэг хугацаанд хөргөж байгаад хүүхдээ 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа суулгах бөгөөд нэг курс нь 5-6 удаа байхад болдог.

Хар цайнд оруулснаар:

•Хоолны шингэц сайжирна

•Арьсны нөхөн төлжилт сайжран боргошуу болно

• Таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна

• Цусны эргэлт нэмэгдэн дархлааны системийг дэмжинэ.

• Хөлсний сүв нээгдэнэ.

• Биеэс хорыг гадагшлуулна

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл