Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдүүдээ бүх улиралд ясны шөлөнд оруулж элдэв өвчлөлөөс сэргийлж ирсэн уламжлалтай. Тэгвэл ясны шөл ямар ач тустай болохыг товчхон хүргэе.
Үхрийн ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой
Хонины ясны шөлөнд хүүхдийг оруулах нь дараах ашиг тустай.
Хүүхдээ орой унтахад нь хонины чөмөгний яс чанаад, шөлөнд оруулах сайн. Энэ нь хүүхдийн ядаргааг маш сайн тайлдаг. Шөлөнд оруулсны дараа хүүхдээ гадаа гаргахгүй байвал үр дүнтэй. Мөн дулаан хувцаслаад унтуулах хэрэгтэй. Салхи авахуулж болохгүй. 14 хоногт нэг буюу 3-4 удаагийнх нь нэг курс болохоос гадна:
.-Хий ядаргааг тайлна
-Хүүхдийн нойргүйдлыг багасгана
- Дархлааг дэмжин сайжруулна.
- Ханиад томуу, хатгаанаас хамгаална.
- Элдэв өвчнөөс хамгаална.
-Чийрэгжиж боргошуу болно.
Дараах тохиолдолд ясны шөлөнд оруулахыг хориглоно
-Хүүхэд халуунтай байх үед – 37 хэмээс дээш
- Хэт ядарч сульдсан үед
-Байнга хөлөрдөг үед
- Арьсны гадна ил шархлаатай
-Хүй нь цөглөж амжаагүй
- Хэт өлссөн
-Хэт цатгалан
-Хагалгааны дараа ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.